Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна

1360

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) шинэчлэгдсэн чансаагаар эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна.

Азийн Наадмын дараах Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо чансаагаа шинэчлэв. Энэ чансааны эрэгтэйчүүдийн 65 кг-д тивийн олимпын аварга Т.Тулга 65000 оноогоор тэргүүлж байна.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ 35600 оноогоор 9-д, 92 кг-д Г.Ганхуяг 27100 оноогоор 7-д жагсав.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал 55400 оноогоор 4-т, 53 кг-д Б.Болортуяа 47100 оноогоор 5-д, 59 кг-д Х.Болортуяа 22900 оноогоор 7-д, 68 кг-д Э.Дэлгэрмаа 60000 оноогоор 2-т, 72 кг-д Э.Даваанасан 48700 оноогоор 3-т бичигджээ.

Сонирхуулахад, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ненад Лалович Олон улсын олимпын хорооны гишүүнээр дахин сонгогджээ. Өдгөө 65 настай серб эрхэм 2015 оноос хойш тус хорооны гишүүнээр ажиллаж буй. Үүгээр ч зогсохгүй удирдах зөвлөлийн гишүүнээр алба хашиж байсан Н.Лалович дахин найман жил тус албандаа үлдэхээр болсон юм.