Дугуй: Б.Тэгшбаяр Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2168

Нэгдүгээр сарын 8-13-нд Индонезийн Жакарта хотод дугуйн трак буюу налуу замын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Тус тэмцээнээс манай дугуйчин Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртсэн юм.

Дугуйн Олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр өнгөрсөн жил “Scratch” буюу бөөн гараатай 15 км-ийн уралдаанд хүрэл медаль зүүж байсан бол энэ удаад мөнгөн медаль хүртлээ.

Өмнө нь БНХАУ, Иран дугуйчны ард орж байсан бол энэ жил уг төрөлд Тайландын дугуйчин Патомпоб Понартан түрүүлж, Б.Тэгшбаяр мөнгө, Хонконгийн Леүн Ка Юү хүрэл медаль авсан юм.