Үндэсний бөх: Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан барилдаанд Н.Түвшинбаяр аварга зодоглоно

1934

Энэ сарын 13-нд буюу маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд Шинэ үндсэн хууль батлагдсан өдрийн ойн барилдаан болно.

Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг цахимаар бүртгэж дууссан. Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр, Б.Соронзонболд, О.Хангай тэргүүтэй улсын харцага найм, улсын начин 25 нийт 40 улсын цолтой бөх зодоглохоор болжээ.

Энэ барилдаанд наадмаас хойш заал танхимд харагдаагүй олон бөхчүүд бүртгүүлсэн нь олны анхаарлыг татав. Тодруулбал, улсын заан Н.Түвшинбаяр, М.Өсөхбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Ш.Мөнгөнбаатар, улсын начин Ж.Дагва-Очир нарын бөхчүүд барилдахаар болсон аж.