Бокс: Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон монголын хоёр дахь тулаанч болохыг хүсч байна

1781

Монголоос мэргэжлийн боксын анхны дэлхийн аварга болж байсан Д.Лхагваа Шим 2004 оны дөрөвдүгээр сард Панамын боксчин Мигель Калистыг тавдугаар үед хүнд цохилтоор буулган авч, хоёр дахиа дэлхийн аваргын бүс эзэмшсэн билээ.

Д.Лхагваа аваргаа хамгаалах эхний тулааныг 2004 оны долдугаар сард Хуан Диастай хийж, шүүгчийн саналаар ялагдсан юм. “Би түүнтэй өмнө нь уулзаж байгаагүй ч тулааныг нь үзэж байлаа. Түүн шиг тулаанч болохыг олон хүмүүс хүсдэг. Эх орондоо хоёр дахь дэлхийн аваргын бүсийг авчрахын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж Н.Төгсцогт “Boxingscence.com”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Энэ өдөр болох гол тулаан WBC холбооны дунд жингийн аварга,
бэртлийн улмаас сүүлийн 22 сар рингэнд гараагүй Кэйт Турман (28-0, 22 КО), дэлхийн аваргын бүсийн төлөө гурав дахиа тулалдаж буй Жосесито Лопестой (36-7, 19 КО) хүч сорино. Хэрвээ К.Турман ялвал аваргын бүсээ найм дахь удаагаа хамгаалах юм.

Н.Төгсцогт сонирхогчдын бокст багагүй амжилт гаргасан. Тэрбээр 2009 онд ДАШТ-ээс мөнгө, Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. 2010 онд универсиад наадмаас алт, 2012 онд Лондоны олимпоос мөнгөн медаль хүртсэн юм. Энэ талаар тэрбээр “Би 17 насандаа дэлхийн аваргаас мөнгө, 20-тойдоо олимпоос медаль хүртсэн. Гэхдээ мэргэжлийн боксын дэлхийн аварга цол бол үүнтэй харьцуулшгүй зүйл. Тиймээс энэ тулаанд ялж, нутаг нэгтнүүдээ баярлуулахыг хүсч байна” гэж ярьжээ.

Н.Төгсцогтын өрсөлдөгч

Н.Төгсцогт (10-0, 9 КО) энэ хүслээ биелүүлэхийн тулд энэ сарын 26-нд (Монголд 27-нд) Доминиканы боксчин, дэлхийн аварга асан Клаудио Маррейротой (23-2, 17 КО) тулалдана. “Матрикс” хочтой, солгой өрөлттэй боксчин К.Маррейрог Пуэрто Рико гаралтай дасгалжуулагч Нэлсон Родригес, түүний төрсөн эцэг Фернандо Маррейро нар дасгалжуулж буй. К.Маррейро АНУ-ын Орландо хотод бэлтгэлээ хийж байгаа бөгөөд тэмцээн болохоос дөрөв хоногийн өмнө буюу энэ сарын 22-нд Нью-Йоркт очихоор төлөвлөсөн байна.