Үндэсний бөх: Энэ жил САР ШИНИЙН БАРИЛДААН болохгүй

1252

Коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдав.

Хуралдаанаар төрийн золголт, албан байгууллага болон орон нутгийн золгуутыг хязгаарлах зөвлөмж гаргаж, иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.

Түүнчлэн Засгийн газрын 2020.01.26-ны хурлын Тогтоолын дагуу Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцалж, аливаа урлаг, соёлын арга хэмжээг гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хориглосон шийдвэрийг мөрдөх нь зүйтэй гэсэн Ерөнхий сайдаас ирсэн чиглэлийг дэмжсэн юм.

Ингэснээр 1963 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн ЦАГААН САРЫН БАЯРТ зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ жил болохгүй нь тодорхой болжээ.

Өнгөрсөн 57 жилийн хугацаанд бөхийн барилдааныг ямар нэгэн байдлаар цуцалж байсан тохиолдол гараагүй юм.