IESF холбооноос зохион байгуулж буй 12 дахь удаагийн ДАШТ-ий Дота 2 төрөлд Зүүн Азийн урьдчилсан шатанд Монголын баг БНСУ-ын багтай өрсөлдлөө.
Урьдчилсан шатанд манай улсаас гадна БНСУ, Тайвань оролцох ёстой байсан ч тэмцээн болох өдөр хойшлогдсонтой холбоотойгоор Тайванийн баг оролцох боломжгүй болсон. Ингэснээр мэдүүлгээ цагт нь илгээсэн БНСУ болон Монголын багийн хэн ялсан нь Израиль улсад болох ДАШТ-д оролцох эрх авах юм.
Улмаар Монголын баг БНСУ-ын багийг 2:0-ээр илүүрхэв. Эхний тоглолтод 14 минутад хожсон бол дараагийн тулаан 21 минут үргэлжилжээ.
Монголын багийн бүрэлдэхүүн
- Bell
- Sancity
- Cadis
- Hustla
- Tsl
Тэмцээний багийн бүрэлдэхүүнтэй холбоотой олон маргаан дэгдсэн бөгөөд энэ талаар Монголын Электрон Спортын Холбооноос албан ёсоор тайлбар өгчээ.
ДАШТ-д одоогоор эрх авсан орнууд:
Европ:
- Серб
- Чех
- Турк
Ази:
- Балба
- Вьетнам
- Монгол
- Казахстан (өнгөрсөн жилийн аварга)
Африк:
- Намибиа