Дана Уайт: Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон нарын тулааныг дахин зохион байгуулахгүй

2597

UFC холбоонд Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон нарын тулааныг дахин зохион байгуулахгүй хэмээн Дана Уайт мэдэгдэв. Энэ хоёр тулаанч дөрвөн удаа нударга зөрүүлэхээр төлөвлөсөн ч бүтсэнгүй. Тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 11-нд хэн нь дийлэхээ үзэхээр товлосон бол үүний дараа 2016 оны дөрөвдүгээр сарын 16-нд, гурав дахь нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 4-нд хүч үзэхээр болсон ч гэмтлийн улмаас хойшлогдсон. Энэ удаа UFC 223-т хүч үзэхээр болсон ч харамсалтай нь Тони Фергюсон өвдөгний гэмтлийн улмаас бүр хагалгаанд орж магадгүй болсноор цуцлагдаж, түүний оронд Макс Холловэй хүч үзэхээр боллоо.

Тэгвэл UFC холбооны босс Дана Уайт дахин энэ хоёрын тулааныг зохион байгуулахгүй гэдгээ зарлав.

Харин Дана Уайт Макс Холловэйг сонгохоос өмнө Хабиб Нурмагомедовийн дараагийн өрсөлдөгчөөр Конор МкГрегорыг тавих гэж үзсэн аж. Гэхдээ тулаан хэт дөхсөн энэ үед ирланд эр жин хасч чадахгүй. Тиймээс хүчтэй өрсөлдөгчтэй тулахаас сэргийлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Конор ирэх есдүгээр сард тулаан хийхээр төлөвлөж буй.