Өдгөө 54 настай Хорватын усанд шумбагч Будимир Буда Шобат усан доор 24 минут 33 секундын турш амьсгаагаа түгжиж шинэ дээд амжилт тогтоолоо.
Тэрбээр өмнө нь 24 минут 11 секундын дээд амжилт үзүүлж байсан хэдий ч өөрийгөө дахин сорихоор шийдсэн юм. Хорват эр Сисок тосгоны нэгэн усан санд өөрийн туслах болон сэтгүүлчидтэй хамт очин, мэргэжлийн эмч нарын хараа хяналтан дор өөрийн амжилтаа эвдэх оролдлого хийсэн байна.
Дээд амжилт тогтоохын тулд олон жилийн турш хүчилтөрөгч, цусны эргэлтийг зөв хувиарлах, тархины цусан хангамж болон хүчилтөрөгчийн хангамжийг зогсоохгүй байх, амьсгалаа удаан түгжихэд тулгардаг булчингийн зангиралын асуудлыг хэрхэн даван туулах талаар сургуулилжээ.
Шобат аутизм, эпилепситэй төрсөн охин болох 20 настай Сасагаас дээд амжилтаа эвдэх санаагаа авсан бөгөөд мөн өнгөрсөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон газар хөдлөлтөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд зориулан хөрөнгө босгох итгэл найдвар төрүүлэхийн тулд энэхүү оролдлогоо хийхээр гэж сэтгүүлчдэд ярьжээ. Тодруулбал, газар хөдлөлтөд орон байр нь сүйрсэн “Сисак-Мославина мужийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны гайхамшгийн өрөө”-г сэргээн босгож чадна гэж тэрбээр итгэж байгаа гэнэ.
М.Ану