UFC-гийн түүхэн дэх хамгийн агуу өчиг боолтын мастеруудын нэгт тооцогддог Демиан Майа өнгөрсөн оны гуравдугаар сард нутаг нэгт Жилберт Барнст нэгдүгээр үед нам цохиулан ялагдсанаас хойш даруй нэг жил өнгөрчээ.
Нэгдсэн улсын спортын том сувгуудын нэг төлөөлөл “ESPN” саяхны мэдээгээр Бразилын жию жицүгийн (IV зэргийн хар бүс) мастер эргэн ирэлтээ ирэх зургадугаар сарын 12-нд палестин гаралтай Америкийн иргэн Белал Мухаммедын эсрэг хийнэ.
Энэ жил 43 настай ахмад тулаанч маань өөрийн замналын туршид нийт 33 удаа тулалдсан бөгөөд нийт 28 ялснаас гурвыг хүнд цохилтоор, 14 тулааныг боолтоор 11 ялалтыг шүүгчдийн саналаар авч 10 удаа дийлдсэн юм. Тэрбээр Жилберт Барнсд ялагдахын өмнө Лайман Гүүд, Энтони Рокко Мартин, Бен Аскрен (Азийн “One FC” холбоонд нэг ч ялагдаагүй) зэрэг шилдгүүдийг буулган авч жингийнхээ аваргын төлөөх тулааны эрхийг олж авах тулаанд хожигдоод ялалтын цуврал нь зогссон билээ.
Харин түүний өрсөлдөгч Белал Мухаммедийг бид Их Британы шилдэг зодоонч Леон Эдвардстай хийсэн тулаанаас сайн танина. Энэ жил 32 настай палестин эр Лион Эдвардестай хариу тулаан хийх хүсэлтэй байсан ч холбооноос өнөөхийг нь алдарт Нет Диазтай тулалдуулахаар тааруулж орхисон. Ингээд энэ онд Беллал гурав дахь удаагаа чансаа ахиулах тулаанаа хийх болжээ.