Монголын тулааны урлаг буюу “Банди-Зо”

1977

“Кун фу”-гийн нэг төрөл болох “Банди-зо” хэмээгддэг төвд лам нарын нүцгэн гараараа тулалдаг бие хамгаалах энэ урлаг 1930-аад оныг хүртэл Монголд эд цэцэглэн хөгжиж байжээ.

Хүрээ хийдэд залуу лам нар “Банди-зо” хэмээх энэ “Шаолин”-тэй төстэй бие хамгаалах урлагаар донтон хичээллэдэг байсан аж.

Маршал Х.Чойбалсан тухайн үед лам нарыг ямар нэгэн аюул гаргахаас сэргийлэн “Банди-зо” тулааны урлагаар хичээллэхийг хориглож байжээ. Баримтаар, Хүрээ хийдэд “Банди-зо” тулалдаан /тэмцээн/ маш түгээмэл байсан ба зарим үед бүтэн өдрөөр үргэлжлэн тулалддаг байсан гэнэ.

Өмнө нь Монголын 750 гаруй хүрээ хийдэд 120 гаруй мянган лам хуварга шавилан сууж, буддын сургааль номлол судалж байсан бөгөөд “Банди-зо” тулаанчид хүн амын бараг дөрөв хуваасны нэгийг цуглуулсантай тэнцэхүйц байдаг байв. Тэд нэг хийдээс нөгөөд дамжин тулалддаг байжээ. Бараг дацан болгонд өөрийн гэсэн банди-зо тулааны сургалт, сургалтын аргатай байсан байна.

Түүнээс гадна дацанд харьяалалгүй ганцаараа Тангад, Түвд, Хятад, Энэтхэг гэх мэт орноор хэрэн хэсүүчлэн явдаг олон арван лам нар банди-зо тулааны урлагийг маш сайн эзэмшсэн байдаг байж. Тэднийг бадарчин гэж нэрлэдэг байв.

Тэдгээр лам нар шашин шүтэхээс гадна тулалдах урлагийн янз бүрийн техник, хөдөлгөөнд суралцаж мөн бусдад сургаж байсан байдаг.

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Брюс Лигийн бий болгосон “Кун фу”-гийн урсгалын Шиткундогийн бие хамгаалах урлагийн төлөөлөгч (Монголын Житкундо холбооны ерөнхийлөгч) хар бүстэй Пүрэвсүрэнгийн Батзоригийн судалгаагаар бадарчид Монголын “Банди-зо” тулааны урлагийн гол тээгч, дамжуулагчид байсан гэж үзсэн. Түүний судалгаагаар Монгол бадарчид “Кун фу”-гийн арга техник дээр өөрийн гэсэн тулалдааны арга барилыг хослуулсан техник ур чадварыг эзэмшсэн байжээ

Ямар ч бадарчин хоёр саваа мод тулж явдаг байсан бөгөөд энэ нь хээрийн аянд таяг тулгуур, урц майханд ашиглагдахаас гадна халдан довтолсон этгээдээс хамгаалах зэвсэг болдог байв. Жишээ нь: хээр унтаж байгаа дүр үзүүлэн чоно болон нохой ирэхэд хормын төдийд ганц хоёрхон ширвэлтээр цохин агнадаг аж.

П.Батзориг 1997 онд Вашингтон хотноо болсон Дэлхийн тулааны урлагийн конгрессийн их хуралд оролцож Брюс Лигийн тулааны урлагийн мастер Боб Уайлдтай уулзаж байжээ.

Бадарчин-95 аялал”-ын зураг

Уншигч та энэ талаар сонсож байсан уу?, сонирхолтой түүх байвал бидэнтэй хуваалцаарай.