Нэр алдраа дуурсгах тоглогчдын тухай буюу цуврал нийтлэл №2

1287

Монголдоо анхдагч болж буй “Бэткойн” төслийн “Евро 2020” тэмцээний талаарх цуврал нийтлэлийн эхнийх болох ТОРГОН ЖОЛОО ӨРГҮҮЛЭХ БАГУУДЫН ТУХАЙ БУЮУ ЦУВРАЛ НИЙТЛЭЛ №1 дарж уншаарай.

Хөлбөмбөг хэдийгээр багийн спорт боловч хувь тоглогчийн од гийсэн өдөр тоглолт, цаашлаад тэмцээний хувь заяаг дангаараа шийдэх тохиолдол элбэг. Тиймээс ЕАШТ-ий мэргэн бууч, шилдэг тоглогчийн талаарх таамгаа дэвшүүлэх нь сонирхол татсан сэдэв билээ.

Түүхийн хуудас сөхвөөс тэмцээний өмнө мэргэн буучаар нэрлэгдсэн тоглогч нараас ердөө хоёр нь түүнийгээ нотолсон болон үе үеийн мэргэн буучдын дундаж 36 одд байгаа нь үнэ цэнэ бүхий бэтний араас хөөцөлдөх ёстойг илтгэх мэт. Роман Павлюченко (126 одд) 2008 онд гурван гоолтой дэд байрт орсон нь үүний нэг жишээ юм.   

Юуны өмнө бэртэл гэмтэлгүй, өөртөө итгэлтэй буюу формтой, багийнхаа тэргүүн сонголт болж талбайд олон минут тоглох тоглогч дээр төвлөрөх нь зүйтэй. Мөн баг нь өндөр амжилт гаргах магадлалтай, чадварлаг хамтрагчидтай, пеналти цохьдог болон шинэ улиралд өөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх сонирхолтой зэрэг хүчин зүйлийг харгалзвал зохилтой.

Эдгээр хүчин зүйлсийг үндэслээд дараах тоглогчдыг онцлохыг хүслээ.

Бельгийн шигшээ багийн довтлогч Ромелу Лукаку

Бельгийн шигшээ болон “Интер Милан” багийн довтлогч Ромелу Лукаку лигтээ 24 гоол оруулж, улирлын шилдэг тоглогчоор шалгарсан нь мэргэн буучийн тэргүүн сонголт (8.0) боллоо. Шигшээ багтаа 93 тоглолтод 60 гоол оруулсан тэрбээр тамирчны хувьд биеийн хүчний тоглолтоос гадна бөмбөг эзэмшилт, дамжуулах ур чадвараа мэдэгдэхүйц сайжруулж, чухамдаа торгон ир дээрээ яваа. Бельгийг энэ тэмцээнд өндөр амжилт гаргах багуудын нэгээр нэрлэгдэхийн зэрэгцээ Кевин Де Брюйн, Дрийз Мертенс зэрэг дамжуулалтын мэргэжилтнүүд түүний амжилтад эерэгээр нөлөөлнө. Пеналти цохих эрх Эден Азардаас түүнд шилжих эсэх харин сонирхол татаж байгаа.    

Нидерландын шигшээ харьцангуй сул (Австри, Украйн, Хойд Македони) өрсөлдөгчидтэй, тэр тусмаа нийслэл Амстердамдаа тоглох учир тэдний довтолгооны гол сонголт, пеналти цохигч Мемфис Депайг (21.0) сонирхоход хүргэлээ. Цагтаа “Манчестер Юнайтед” багаас гологдож явсан тэрбээр энэ улиралд клуб, шигшээ багтаа нийт 48 тоглолтод 26 гоол оруулсны дүнд “Барселона” д шилжих сурагтай. Богино зайд огцом тэсэрч, хамгаалагчдын өөдөөс зоригтой довтолдог түүний гол зэвсэг бол хүчтэй цохилт юм. Цагтаа ур чадвараараа Арьен Роббен, Криштиану Роналду нартай зүйрлэгдэж байсан ч уур уцаартай, хэл амтай хэмээн чичлүүлж байсан, эдүгээ 27 настай довтлогчийн хэрхэн төлөвшсөнөөс цаашдын амжилт нь шалтгаалах биз ээ. 

Хорватын шигшээ багийн довтлогч Андре Крамарич

Битүү морьдын хувьд Хорватын довтлогч Андрей Крамаричийг сонгож дурдах шалтгааны нэг нь түүний улирлын форм болон довтолгооны аль ч байрлалд тоглох чадвар байлаа. Шигшээдээ хийсэн сүүлийн зургаан тоглолтод таван гоол оруулсан хорват эр “Хоффенхайм”-ын өмнөөс Бундеслигт 20 гоолтой улирал өнгөрүүлснийг сайшаах нь зүй ёсны хэрэг. Оргил амжилтаа өнгөрсөн ДАШТ-ээр гаргасан Хорватын шигшээд итгэх нь асуудалтай байж болох ч тэдний довтолгооны гол сонголтын өндөр (101.0) одд анхаарлын гадуур өнгөрсөнгүй.

Хагас хамгаалагчдын хувьд тэмцээний мэргэн буучаар шалгарах нь өдрийн од мэт ховорхон боловч Уэсли Шнайдер (таван гоолтой, 2010 оны ДАШТ), Хамез Родригез (зургаан гоолтой, 2014 оны ДАШТ) нарын гурван оронтой бэтүүд горьдлого төрүүлнэ. Тэгвэл 201 оддтой Украины шигшээгийн гол хөдөлгүүр Руслан Малиновскийг сонгож яагаад болохгүй гэж?. Урьдчилсан шатандаа хожигдолгүйгээр шалгарсан тэд битүү морьдын нэгээр нэрлэгдэж байгаа. Дээр дурдсанчлан сул хэсэгт ойролцоо багуудтай тоглохын зэрэгцээ Сери А-д довтолгоогоор эзэрхийлж байгаа “Аталанта” багийн үндсэн найруулагч, стандарт гүйцэтгэгч гэдэг нь түүнд итгэхийг ятгах мэт.

Дараагийн цувралаар Евро-2020 тэмцээнд зарим сонирхолтой, магадгүй солиотой бетний сонголтын талаар танилцуулна.