Ёел “Бурхны хүү” Ромеро шүүхэд ялалт байгуулав

1247

2016 онд Ёел Ромерогийн допингийн шинжилгээ эерэг гарсан тул USADA-д хориг тавьжээ.Кубын нэрт тулаанч хэрэглэж байсан бэлдмэлд нь хориотой бодис агуулагдсаныг олж мэдсэн даруйдаа үйлдвэрлэгч байгууллагыг шүүхэд өгчээ. Тэрээр хэдэн жил шүүхэд үргэлжилсэн маргааны эцэст ялалт байгуулж чадсан байна.

Ромерод 2016 онд бие махбодод өсөлтийн даавар ялгаруулдаг хориотой бодис болох ibutamoren илэрсэн тул USADA-аас удаан хугацааны хориг тавьсан. Харин Ромеро үүнтэй эвлэрэхийг хүсэхгүйгээ өмгөөлөгчөөрөө дамжуулж мэдэгдээд, USADA-тай тохиролцож чадсаны үр дүнд 6 сар ямар нэгэн тэмцээнд орох эрхээ хасуулсан байна. Дээрх хугацаанд Ромеро зүгээр суусангүй.Тэрээр бэлдмэл үйлдвэрлэгч Goldstar компанийг шүүхэд өгч,өөрийн гэм буруугүйг шүүхэд батлаж чадсан юм. Анхан шатны шүүхээс үйлдвэрлэгч байгууллагыг Ромерод төлөх төлбөрийг 27 сая ам.доллараар тогтоосон.Харин Goldstar дээрх мөнгөн дүнг төлөхөөс татгалзаж дунд шатны шүүхэд давж заалдан хохирлын нөхөн төлбөрийг 12 сая ам.доллар хүртэл бууруулж чаджээ. Ямартай ч Ромеро холимог тулааны замналынхаа төгсгөлд хохирлын нөхөн төлбөрт 12 сая ам.доллар авах болсон нь түүний амьдралын баталгаа болох нь дамжигүй.

Энэ жил 44 настай тэрбээр UFC холбооноос хасагдаж Беллатор холбоонд нэгдсэнийхээ дараа анхны тулаанаа Энтони “Рамбл” Жонсонтой хийх байсан ч эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт тэнцээгүйн улмаас цуцлагдсан. Одоогоор “Бурхны хүү” замналаа өндөрлүүлэхийг хүсэхгүй байгаа удаа дараа илэрхийлээд эмчилгээ дууссан даруй бэлтгэлдээ орохоо мэдэгдээд байгаа юм.