Хабиб Нурмагомедов: Мэргэжлийн тамирчид яг л шоронд байгаа мэт амьдардаг

1910

Холимог тулааны домог, алдрын танхимийн ирээдүйн гишүүн Х.Нурмагомедов зодог тайлаад багагүй хугацаа өнгөрчээ. Түүнийг торонд эргэж ирэх талаар UFC-н ерөнхийлөгч Дана Уаитаас эхлээд олон спортын сэтгүүлчид асуудаг ч Хабиб үргэлж татгалзаж энгийн нэгний амьдралаар амьдарч байгаадаа огт харамсахгүй байгаа илэрхийлж байгаа юм.

Хэдэн хоногийн өмнө дагестан зодоончын дасгалжуулагч Хавиер Мендез ярилцлага өгөхдөө “Хабиб тулааныг,торыг,бас бэлтгэлээ их үгүйлж байгаа. Тэгсэн ч тэр ээждээ өгсөн амлалтаа хэзээ ч зөрчихийг хүсэхгүй. Хэрэв тэр тулалдах ёстой бол ээжээсээ эхлээд зөвшөөрөл авах болно” гэжээ. Харин энэ талаар Хабиб саяхан UFC Russia-д ярилцлага өгөхдөө дэлгэрэнгүй тайлбар өгчээ.

Би мэргэжлийн тамирчны амьдралаар амьдрахаа болиод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Магадгүй мэргэжлийн тамирчны амьдралыг шоронд байгаа мэтээр зүйрлүүлж болох юм. Яагаад гэвэл бид өдөр бүр нэг л хэвийн зүйлс хийдэг шүүдээ.Бэлтгэл хийгээд л тэгснээ амраад,ахин бэлтгэл хийснээ ахиад л амраад гэх мэт.Үргэлж ийм л хэмнэлээр амьдрахаас өөр арга байхгүй.Учир нь чи хэрэв хэмнэлээ жаахан л удаан болговол аварга байхаа болино. Намайг энэ бүхнээ үгүйлж байна уу гэж асуувал би тийм гэнэ. Энэ нэг төрлийн хэвшил гэх юм уу дон гэж ч бас болно. Торонд ороод 5 үе хэн нэгнийг балбаж,болгож тавих хүсэл төрдөг.Гэхдээ хэзээ нэг цагт бид цаг хугацаанд гүйцэгдэж энэ бүхнийг бүрмөсөн хаяах цаг ирдэг. Амьдрал үргэлж тийм байсаар ирсэн.Харин намайг аваргын бүсээ Жастин Гаеджегийн эсрэг хамгаалаад дараа нь замналаа өндөрлүүлснийг зөв цагтаа байснуу гэж олон хүн асуудаг.Би магадгүй замналаа үргэлжлүүлж болох байснуу үгүй юу гээд л бид энэ талаар мэтгэлцэж болноо. Хэн нэг нь Хабиб тэрэнтэй тулалдаагүй байгаа,тиймээс эрт болих ёсгүй байсан юм гээд л ярих юм үргэлж гарна.Харин шинээр шилдэг тулаанчид үргэлж төрж байдаг.Шинэ аварга,шинэ илүү өлсгөлөн тулаанчид төрсөөр байна. Иймэрхүү зүйл миний замналаас өмнө ч байсан бас миний замналын дараа ч байх л болно. Би үлдсэн амьдралдаа өөрийгөө болгоод явах хангалттай мөнгө замналдаа цуглуулж чадсан.Хамгийн гол нь өөрийн сэтгэл зүрхэнд амар амгалан олж чадсан хүн баян байдаг юм. Тэр баян хүн нь би гэж тэрээр ярилцлагаа өндөрлүүлжээ.

Халуун цуст бүргэдийн гаргасан замаар олон сайн тулаанчид замналаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Дагестаны дараагийн Хабиб гэх олон залуу тулаанчид цаашид төрөх нь гарцаагүй.

Эх сурвалж www.gnp1.de