“Токио 2020” олимпын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд О.Есүгэн өрсөлдлөө.
Буудлагын энэ төрөлд нийт 50 тамирчин оролцсон юм. О.Есүгэн 624 оноогоор 25-д бичигдлээ. Ингэснээр финалын шатанд шалгарч чадсангүй.
Хийн урт бууны 10 метрийн дасгалд Норвегийн Жеаннит Хегг 632.9 оноо авч тэргүүлсэн юм. Түүний араас БНСУ-ын хоёр, АНУ, Франц, БНХАУ, Швейцарь, ОХУ-ын тамирчид шилдэг наймд шалгарч, финалд үлдлээ.