Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ. Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс 2 мөнгө, 8 хүрэл, нийт 10 медаль хүртээд байна.
Белградад зодоглох Монголын бөхчүүд:
Эрэгтэйчүүдийн
57 кг: Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)
61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
70 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Хангай хүчтэн)
79 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)
92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
Эмэгтэйчүүдийн
53 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (MJ клуб)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)