Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд дэлхийн стандартад нийцсэн “UG Arena”- д явагдаж байна. Өнөөдөр тэмцээний эхний тоглолтыг Тахити болон Тайландын шигшээ багууд, хоёр дахь тоглолт Монголын шигшээ эсрэг Малайзын шигшээ баг тоглолоо.
Эхний тоглолтын ялагчаар Тайландын баг тодорлоо
Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн гурав дахь тоглолтод Тайландын шигшээ багийн эсрэг Тахити улсын баг тоглосон юм. Тоглолтын эхнээс Тайландын шигшээ баг илүүрхэж явсаар 114-46 харьцаатай хожил авлаа байлаа. Ингэснээр Тайланчууд хоёр дахь ялалтаа авсан бол Тахитичууд хоёр дахь ялагдлаа хүлээлээ. Тайландын баг энэ тоглолтод бөмбөг алдалтаас 50 оноог авсан бол Тахити улсын баг найман оноог авсан байна. Мөн Тайланчууд 50 хувьтай довтолж эсрэг баг 30 хувьтай довтлуулжээ. Тус тоглолтод Тайландын багаас Накорн Жайсанук 18 оноогоор баг тэргүүлсэн бол багийн хамтрагчдаас дөрвөн тоглогч 10-с дээш оноог авлаа. Харин эсрэг багаас Хэймоана Теймтоуайтау 10 оноогоор баг тэргүүлсэн байна.
Монгол шигшээ баг эхний ялалт авлаа
Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн дөрөв дахь тоглолт Монгол болон Малайзын шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй явагдаж онооны тэргүүлэл 13 удаа солигдсон байна. Мөн тоглолтын турш Монголын баг 19 минут 58 секундийн хугацаанд онооны илүүтэй тоглосон бол Малайзын баг 16 минут 51 секундийн турш илүү байжээ. Энэ статистик үзүүлэлтхоёр багийн тоглолт ямар ширүүн уур амьсгалтай болсонг илтгэнэ. Малайзын багийн хувьд гурван онооны шидэлтээр 42 оноог авсан нь давуу тал байлаа. Харин манай багийн хувьд будагтай талбай болон хурдан довтолгооны оноог илүүрхсэн юм. Талбайд нэгэн тоглогч гялалзсан тоглолтыг үзүүлсэн нь ОУХМ Тунгалагийн Санчир байлаа. Тэрээр 36 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалт өгч багаа хожилд хөтөллөө. Харин эсрэг багаас Чун Хон Тин 33 оноо, 10 самбараар багаа тэргүүлсэн бол И Хоу Вон 29 оноо авч түүнд тусалжээ. Маргааш 15:30-с Тайландын эсрэг Вьетнам, 18:30-с Тахитигийн эсрэг Монголын баг тоглоно.
Эх сурвалж: Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо