ОУОХ-ны 142-р чуулган Парис хотноо үргэлжилж байна. Чуулганд Монгол Улсаас хоёр хүн оролцож буйн нэг нь МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг бол нөгөө хүн нь ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван билээ.
Өдгөө нас сүүдэр 97 хүрээд буй Ш.Магван нь 1977-2007 онд ОУОХ-ны гишүүн, 2007 оноос ОУОХ-ны хүндэт гишүүний үүргийг гүйцэтгэж буй юм.
Монголын олимпын түүхийг эдүгээ хүртэл бичилцсээр яваа “Олимпын өвөө” Ш.Магван гуайдаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.