“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медалийг Монгол Улсын жүдоч, ОУХМ Б.Баасанхүү хүртлээ.
Гэрэл зургийг: Ч.Ганбат, Д.Нямбилэг
Манай тамирчин C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан. Улмаар “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан боллоо.
Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө түүн дотор эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болж байна. Мөн Монголын жүдо бөхийн баг тамирчид олимпын наадмаас анхлан медаль хүртсэн түүхэн цаг үеэс хойш 44 жилийн дараа олимпын медальтан болсон том гавьяаны эзэн нь Б. Баасанхүү боллоо.