“Парис-2024” олимпыг дэнсэлж буй монгол шүүгчид

175

“Парис-2024” зуны олимпын XXXIII наадамд монголчууд 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Бокс: Б.Атарбаяр 

Олон улсын Боксын холбооны гурван одтой шүүгч, ОУХМ Бямбабаярын Атарбаяр олимпын тэмцээнийг дэнсэлж байна. Тэрбээр боксын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 48 кг-аас +91 кг хүртэлх бүх жинд медаль хүртсэн ховор амжилтын эзэн юм.

Бокс: Ажиглагч шүүгч Ц.Цогтгэрэл

Олон улсын сонирхогчдын боксын холбооны гурван одтой шүүгч ОУХМ Ц.Цогтгэрэл “Парис-2024” олимпыг дэнсэлж байна. Тэрбээр өмнө нь Токиогийн олимпын шүүгчээр ажиллаж байсан. 

Жүдо: Хяналтын шүүгчээр М.Бөхбат

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан, олимпийн зэрэглэлийн шүүгч, гавьяат дасгалжуулагч Машбатын Бөхбат энэ удаагийн олимпод хяналтын шүүгчээр ажиллаж байна. Тэрбээр 2016 онд Риогийн олимпын жүдо бөхийн барилдааныг шүүн дэнсэлж байсан. 

Хүндийн өргөлт: Л.Одгэрэл

Олон улсын I зэргийн шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл “Парис 2024” олимпын тэмцээнийг шүүж байна. Тэрбээр тив, дэлхийн тэмцээнүүдийг 12 жил шүүсэн бөгөөд олимпын наадамд хоёр дахь удаагаа ажиллаж байга юм.