Үндэсний Дээд Лигийн шинэ улирлын тов тодорлоо

133

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын бэлтгэл ажил өнгөрөгч 5 дугаар сараас эхэлсэн билээ.

Үндэсний дээд лигийн 2024-25 улирал 2024 оны 10 дугаар сарын 12-нд эхлэх болсныг албан ёсоор мэдэгдье!

Бэлтгэл ажлын хүрээнд лигийн зохион байгуулагчид болон оролцогч талуудыг нэгтгэсэн өртгөтгөсөн ажлын хэсэг байгуулагдан, өнгөрөгч хугацаанд Үндэсний дээд лигийн эмэгтэй 6, эрэгтэй 10 багуудад хамтран ажиллах гэрээ болон лигийн журмын шинэчилсэн төслийг хүргүүлэн нээлттэй саналыг авч, журмыг шинэчлэн баталсан. Улмаар лигийн бүх багуудтайгаа 3 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.  Ингэснээр Үндэсний дээд лиг болон багууд тогтвортой хамтран хөгжих боломж бүрдэж байна. 

Лигийн багууддаа амжилт хүсье!