П.Нямлхагва Монгол Улсын гавьяат дасгалжуулагч боллоо

7

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Тодруулбал жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, зэвсэг хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва Монгол Улсын гавьяат дасгалжуулагч боллоо.

П.Нямлхагва нь “Атланта-1996″, “Сидней-2000” олимпод тамирчнаар, “Бээжин-2008”, “Токио-2020”, “Парис-2024” олимпод дасгалжуулагчаар тус тус оролцсон.

П.Нямлхагва Дархан-Уул аймгаас жүдо бөхийн гараагаа эхэлж, цэргийн дэлхийн аварга болж, “Шинэ Дели-1995”, “Осака-2000” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж байсан юм. МҮОХ-ны “Бөртэ чоно” наадмын оны “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарч байлаа.

Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны ерөнхий шүүгч, дасгалжуулагч Чулуунбаатарын Цогтбаатар шагнууллаа.