Азийн Олимпын Зөвлөлөөс 3 дахь удаагийн Азийн Залуучуудын Наадмын тов болон спортын төрлүүдийг зарлалаа. Нэр хүнд, цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог Залуучуудын наадам энэ жилийн 10 сарын 22-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсад зохион байгуулагдахаар болсон байна.
Ази тивийн 45 орны 14-өөс 17-н насны залуу тамирчид энэ наадамд нийт 21 спортын төрлөөр хоорондоо өрсөлдөх бөгөөд Холимог тулааны спорт анх удаагаа наадмын хөтөлбөрт багтсан байна.
Азийн залуучуудын анхдугаар наадам 2009 онд Сингапурт явагдаж Монголын баг 27 тамирчинтай оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Улмаар 2013 онд БНХАУ-ын Наньжин хотод болсон хоёрдугаар наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож гурван хүрэл медаль хүртэж байв.
2017, 2021 оны наадмууд тодорхой шалтгааны улмаас явагдаагүй бол 2025 онд Азийн Залуучуудын Наадам ийнхүү эргэн ирж байна.
МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО