Дакар Ралли уралдааны ЭТАП-3 амжилттай өндөрлөлөө

9

National Pride 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Тал Нутгаас Дакарт төслийн хамгийн оргил хэсэг Дакар Ралли уралдааны ЭТАП-3 амжилттай өндөрлөлөө. Манай багийн тамирчин Khaliunbold Erdenebileg тус гараанд нийт тамирчдаас 15-рт байрт, ралли2 ангилалдаа 4-р байрт шалгарлаа.

Тус амжилтыг Дакарын аналистууд хэлэхдээ: Э.Халиунболд нь улсынхаа түүхэндэх хамгийн шилдэг амжилтыг үзүүлж, тэр байтугай Ази тивээс 24 оны 12-р этапаас хойш Ралли2 төрөлдөө топ байрлалд шалгарсан дараагийн Ази хүн боллоо. Өмнө нь Sherco Factory багийн тамирчин Энэтхэг эр Харит Ноа тус амжилтыг үзүүлж байжээ. Өнөөдөр тэрээр Roockie буюу анх Дакарт орж буй тамирчдаас 3-р байрт шалгарсан бөгөөд Хондагийн үйлдвэрийн багийн залуучуудын араас орсон нь онцлог хэмээн Дэлхийн Ралли Рейдийн аналистууд дүгнэжээ.