МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын шилдэгүүд тодорлоо

3

МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг 6 Дахь Тоглогч”-ийн шагналын эзнээр Этүгэн Ирвэсүүд багийн тоглогч М.Даваахүү тодорлоо.

М.Даваахүү Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 9 тоглолтод сэлгээнээс оролцохдоо 3.4 оноо 4.2 самбар 1.2 бөмбөг таслалт 42% довтолгооны гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.


МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч”-ийн шагналын эзнээр Пайретс багийн тоглогч М.Булбул тодорлоо.

М.Булбул Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн өнгөрсөн буюу 2024-2025 оны улиралд 7.1 оноо 4.0 самбар 3.0 оновчтой дамжуулалт 2.2 бөмбөг таслалт 35% довтолгооны гүйцэтгэл дунджилсан.

М.Булбул Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улиралд 15 тоглолтод оролцохдоо 13.9 оноо 5.2 самбар 4.0 оновчтой дамжуулалт 3.2 бөмбөг таслалт 42% довтолгооны гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.


МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Дасгалжуулагч”-ийн шагналын эзнээр Улаанбаатар Амазонс багийн ахлах дасгалжуулагч Хавиер Гарсия 2 улирал дараалан тодорлоо.

Хавиер Гарсия Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улиралд багаа дасгалжуулан оролцохдоо 15 тоглолтод 15 хожил байгуулж 100% амжилтыг үзүүлсэн.


МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч”-ийн шагналын эзнээр Пайретс багийн тоглогч Т.Үлэмж тодорлоо.

Т.Үлэмж Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 12.3 оноо 10.2 самбар 1.9 оновчтой дамжуулалт 0.8 хаалт 1.3 бөмбөг таслалт 50% довтолгооны гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.


МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Олон Улсын Тоглогч”-ийн шагналын эзнээр Аравт багийн тоглогч Жаклин Карман тодорлоо.

Жаклин Карман Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 25.9 оноо 5.3 самбар 1.9 оновчтой дамжуулалт 2.6 бөмбөг таслалт гэсэн статистикыг үзүүлжээ.


МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Шинэ Тоглогч”-ийн шагналын эзнээр Аодэ Винкс багийн тоглогч Н.Алтай тодорлоо.

Н.Алтай Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 7.8 оноо 3.2 самбар 0.5 хаалт 0.4 бөмбөг таслалт гэсэн статистикыг үзүүлжээ.

Н.Алтай Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 7.8 оноо 3.2 самбар 0.5 хаалт 0.4 бөмбөг таслалт гэсэн статистикыг үзүүлжээ.


BMW брэндийн нэрэмжит МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийн шагналын эзнээр Улаанбаатар Амазонс багийн тоглогч Б.Болор-Эрдэнэ тодорлоо.

Б.Болор-Эрдэнэ Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 14.8 оноо 9.3 самбар 2.0 оновчтой дамжуулалт 1.0 хаалт 1.4 бөмбөг таслалт 52% довтолгооны гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.

Б.Болор-Эрдэнэ Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 14.8 оноо 9.3 самбар 2.0 оновчтой дамжуулалт 1.0 хаалт 1.4 бөмбөг таслалт 52% довтолгооны гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.

Гэрэл зургийг: Эмэгтэй үндэсний дээд лигийн хуудас