Аваргын цомыг “Дэрэн Жома” баг өргөлөө

3

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон “Би Си Эйч Лионс” клуб хамтран зохион байгуулсан “Футзалын хөвгүүдийн U13 УАШТ–2026” тэмцээн 9 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, Воеислав Бралушич дасгалжуулагчтай “Дэрэн Жома” баг аваргын цомыг хүртлээ.

Энэхүү тэмцээнд нийт 34 багийн 600 гаруй тамирчин оролцож шилдгийн шилдэг дөрвөн баг шалгарлаа

🏆 Байр эзэлсэн багууд

🏅 4 дүгээр байр – С.Алтан-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сүхбаатар” баг
🥉 Хүрэл медаль – Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Би Си Эйч Лионс” баг
🥈 Мөнгөн медаль – А.Амарболд дасгалжуулагчтай “Стрэнжир Соккер” баг
🥇 Алтан медаль – Воеислав Бралушич дасгалжуулагчтай “Дэрэн Жома” баг

🌟 Тэмцээний шилдгүүд

🧤 Шилдэг хаалгач – “Стрэнжир Соккер” багийн М.Хүслэн

⚽ Шилдэг довтлогч – “Би Си Эйч Лионс” багийн Х.Төгөлдөр

🛡️ Шилдэг хамгаалагч – “Дэрэн Жома” багийн А.Өнөболд

⭐ Шилдэг тэгш тоглогч – “Би Си Эйч Лионс” багийн А.Тэмүүн

👏👏👏 Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид, дасгалжуулагч нартаа баяр хүргэж, цаашдын спортын өндөр амжилтыг хүсье!