Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон “Вестерн” клуб хамтран зохион байгуулсан “Футзалын Грассрүүтс УАШТ 2025” тэмцээний U12 насны ангилал 8 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж,
“Бишрэлт Хоромхон” клуб аваргын цомын эзэн боллоо
Энэхүү тэмцээнд нийт 107 багийн 1000 гаруй тамирчин оролцсоноос U12 насны ангилалд 36 баг өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан юм.
Шилдэг багууд:
4-р байр – Т.Хамит дасгалжуулагчтай “Жийр Фалконс” клуб
Хүрэл медаль – Отгонцагаан дасгалжуулагчтай “Стрэнжир Соккер” клуб
Мөнгөн медаль – Ч.Төрболд дасгалжуулагчтай “Дэрэн” клуб
Алтан медаль – А.Улсболд дасгалжуулагчтай “Бишрэлт Хоромхон” клуб




Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид, дасгалжуулагч нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсье