2026 Winter Olympics-ын гүйлтийн цанын тэмцээнүүд Tesero хотод үргэлжилж байна.
Энэ өдөр Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдаж, 25 минут 32.8 секундын амжилтаар 113 тамирчнаас 85 дугаар байрт орлоо.



Тэрбээр өвлийн олимпын наадамд гурав дахь удаагаа дараалан оролцож буй бөгөөд Монгол Улсын “Цагаан Олимп”-ын түүхийг үргэлжлүүлэн бичиж яваа шилдэг тамирчдын нэг юм. Б.Ачбадрах өмнө нь тус наадмын 10 км + 10 км скиатлоны төрөлд 55 дугаар байрт шалгарсан амжилттай.
Түүний олон улсын тэмцээний онцлох амжилтуудаас дурдвал:
- Олимпын наадамд 3 удаа оролцсон (хамгийн өндөр амжилт – 55-р байр, скиатлон)
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа оролцсон (хамгийн өндөр амжилт – 35-р байр, багийн спринт, чөлөөт төрөл, 2021 он)
- Дэлхийн цомын тэмцээний хамгийн өндөр амжилт – 53-р байр
Монголын гүйлтийн цанын спортыг олон улсын түвшинд тууштай төлөөлж буй тамирчинд цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
Эх сурвалж: МҮОХ
Гэрэл зургийг: Э.Харцага, Д.Нямбилэг