Чакки Лосаногийн гоол Мексикт газар хөдлөхөд хүргэжээ

1675

Герман-Мексикийн шигшээ багийн тоглолтын цор ганц гоолыг 22 настай мексик эр Чакки Лосано оруулсан. Энэ гоолын ачаар эл тричүүд дэлхийн аварга Германыг буулган авч, хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьсан билээ. Тэгвэл Мексикийн геологийн хүрээнийхэн Ч.Лосаногийн гоолын үеэр Мексикт газар хөдлөлт мэдрэгдсэн гэдгийг баталжээ. Гэхдээ энэ бол байгалийн гамшиг бус харин баярлаж хөөрсөн олны үймээнээс болсон хэрэг гэж тэд үзэж байгаа юм.

Германыг буулган авснаар мексикчүүд хэсгээ тэргүүлж буй. Тэдний хэсгийн нөгөө хоёр баг болох Швед, БНСУ-ын баг өнөөдөр хоорондоо өрсөлдөх юм.