Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг, Английн алдарт “Wimbledon” өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийсэн билээ. Тус тэмцээнд 20 дахь жилээ оролцож буй Швейцарийн маестро Рожер Федерер 9 дэх түрүүгээ авахаар зүтгэж буй. Р.Федерер Японы хувцасны томоохон брэнд “Uniqlo”-той албан ёсоор гэрээ байгуулсныг энэ тэмцээн баталж өгөв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар жилд 22 сая фунтын хөлс авахаар болж, нийт дүндээ 230 сая фунтын гэрээ байгуулсан гэнэ.
Одоогоор Японы брэнд Р.Федерерт зориулж, гаргасан хувцасыг зарах боломжгүй гэнэ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар спорт загварын цамц, цүнх, богино өмд зэргийг хэзээнээс худалдаанд гаргахаар төлөвлөсөн зүйл одоогоор үгүй аж.
Цоо шинэ брэндээр гоёсон хэдий ч нэг л зүйл хуучиндаа байлаа. Энэ бол “Nike” брэндийн пүүз. Р.Федерер “Nike”-тай гэрээтэй учир ийм гутал өмсөөгүй. Харин Японы “Uniqlo” талбайн теннисний пүүзгүйгээс л “Nike” өмсөхөд хүрчээ. Тэрбээр өмнө нь олон жил “Nike”-ийг сурталчилж байсан билээ.