Златан Ибрагимович хэлсэндээ хүрнэ

1267

Шведийн нэрт хөлбөмбөгчин Златан Ибрагимович, Английн алдарт Дэвид Бекхэм нар Англи, Шведийн тоглолтын үеэр бооцоо тавьсан гэдгийг хөлбөмбөг сонирхогчид дуулаа биз ээ. З.Ибрагимович хэрвээ Гарет Саутгэйтийн шавь нар Шведийг зогсоовол Д.Бекхэмд оройн хоол авч өгөх санал тавьсан. Харин Английн баг ялвал Д.Бекхэм түүнд Шведийн алдарт тавилгын компани “IKEA”-гаас хүссэн зүйлийг нь авч авч өгөх ёстой байв.

Хариуд нь Д.Бекхэм түүний Лос Анжелес дахь гэрийг нь “IKEA”-гийн тавилгаар дүүргэж, харин өөрийнх нь баг хожвол З.Ибрагимовичийг Английн өмсгөлтэй “Wembley” цэнгэлдэхэд болох тоглолтыг үзэнгээ Английн алдарт шарж бүрсэн загас болон төмс идэхийг санал болгосон юм.

Энэ тоглолт 2:0-ээр Англи ялсан гэдгийг спорт сонирхогчид мартаагүй байх. Улмаар 1990 оноос хойш анх удаа шөвгийн дөрөвт шалгарсан билээ. Тэгвэл Д.Бекхэм өөрийн инстаграм хуудсандаа “Хэн “Wembley”-д ирж байгааг хар даа” хэмээн бичиж, бооцоогоо сануулжээ.

Харин З.Ибрагимовч мөрийгөө алдсан гэдгээ хүлээн зөвшөөрч, богино хугацаанд түүнд хариу барьсан юм. Тэрбээр “Баяр хүргэе, Би очиж байна” гэж бичжээ.

Одоогоор хоёр алдартнууд хэзээ “Wembley”-д очих нь тодорхойгүй байна. Гэхдээ Евро 2020-ын урьдчилсан шатанд Английн хийх тоглолт байж болно гэж таамаглаж байгаа юм.