Английн шигшээ багийг 28 жилийн дараа шөвгийн дөрөвт хүргэсэн дасгалжуулагч Гарет Саутгэйтийн амжилтад талархсан лондончууд метроны буудлаа түүний нэрээр нэрлэжээ.
Гэхдээ Гарет Саутгэйт метроны буудал хоёр хоног ийм нэрээр явах гэнэ.
Шигшээ багийн хамгаалагч асан 47 настай Г.Саутгэйт 1990 оноос хойш шигшээ багаа анх удаа шөвгийн дөрөвт хүргэсэн билээ.
Гурван арслангууд хагас шигшээд Хорватад нэмэлт цагт 2:1-ээр хожигдсон юм. Гэхдээ залуу бүрэлдэхүүнээр том амжилт гаргасан учир ийм хүндэтгэл хүлээсэн юм.