Сорилго барилдааны үр дүн ба оролцох бөхчүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

1394

“Будапешт 2018” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ ирэх аравдугаар сарын 22-28-нд болно. Тус тэмцээнд хүч сорих бөхчүүдийг чансаагаар жагсааж, эцэст нь сорилго барилдаан хийсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сорилго барилдааны дүнд доорх бөхчүүд эх орноо төлөөлөх “тийзээ өвөртлөв”. 

ЭРЭГТЭЙ ЭРХ АВСАН ТАМИРЧИД

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд)

  • Авирмэдийн Энхээгийн гарын шавь, гавьяат тамирчин Э.Бэхбаяр ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн нэгэн. Тун удахгүй 26 нас хүрэх (VIII сарын 13-нд) тэрбээр 2013 оноос хойш эрэгтэйчүүдийн хөнгөн жинд улсаа төлөөлөн өрсөлдөж буй. Эхний жилээ шөвгийн наймд Туркийн Сезарь Акгулд ялагдсан юм. Харин 2014 онд хүрлийн төлөө Беларусийн Уладзислау Андрейед хожигдсон. 2015, 2017 онд тус бүр хүрэл медальд хүрсэн билээ.

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд)

  • 1992 онд Булган аймгийн Тэшиг суманд мэндэлсэн Т.Түвшинтулга гурав дахь ДАШТ-д дараалан оролцоно. Тэрбээр О.Пүрэвбаатарын удирдлага дор бэлтгэлээ базаадаг.

65 кг: Т.Тулга (Арслан)

  • “Арслан” клубийн залуу тамирчин Т.Тулга олон хүнд барилдаан хийсний эцэст анх удаа ДАШТ-ийг зорих эрхтэй боллоо.

70 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар)

  • Армийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Бямбадорж анх удаа дэлхийн аваргад зодоглох боллоо.

74 кг: Ганзоригийн Мандахнаран (Алдар)

  • ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран 2009 оноос ДАШТ-д зодоглож эхэлсэн. Анх эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьж байсан бол 2010 онд өнжиж, 2011 онд мөн 60 кг-д барилдаад 2013 онд жин өгсөж 66-д хүрэл медаль хүртжээ. Улмаар дараа жил нь 65 кг-д амжилтаа бататгаж, 2015 онд шөвгийн наймд, 2017 онд жин өгсөж 70 кг-д зодоглосон юм. Харин энэ удаад анх удаа 74 кг-д эх орноо төлөөлөх аж.

79 кг: Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс)

  •  2015 онд Лас Вегасын ДАШТ-д мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан гавьяат тамирчин П.Өнөрбат өдгөө 29 настай.

86 кг: Оргодолын Үйтүмэн (Алдар)

  • Үндэсний бөхийн аймгийн харцага цолтой Оргодолын Үйтүмэн тав дахь удаагаа ДАШТ-д зодоглохоор боллоо.

92 кг: Л.Төртогтох (Арслан)

  • Энэ жилээс шинээр нэмэгдсэн тус жинд “Арслан” клубийн Л.Төртогтох анх удаа ДАШТ-д барилдахаар боллоо.

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч)

  • Саяхан буюу энэ сарын 1-нд 24 нас хүрсэн Ө.Батзул хоёр дахиа ДАШТ-д зодоглоно. Тэрбээр үндэсний бөхийн аймгийн харцага цолтой билээ.

125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (Хүч)

  • Энэ жилийн баяр наадамд зургаа давж, улсын харцага цолтой болсон Н.Золбоо өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрлийн төлөө барилдаад амжсан. Тэрбээр эх орноо төлөөлөн хоёр дахиа дэлхийн аваргад барилдах аж.

ЭМЭГТЭЙ ЭРХ АВСАН ТАМИРЧИД

  • 50 кг: Э.Нарангэрэл (Хангарьд)
  • 53 кг: Э.Сумъяа (Хилчин)
  • 55 кг: Э.Даваачимэг (Хилчин)
  • 57 кг: А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
  • 59 кг: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
  • 62 кг: П.Орхон (Алдар)
  • 65 кг: Х.Болортуяа (Аврагч)
  • 68 кг: Ш.Түмэнцэцэг (Хилчин)
  • 72 кг: О.Насанбурмаа (Женко)
  • 76 кг: Г.Наранчимэг (Хилчин)