Г.Одбаяр, Г.Болдбаатар нар Будапештийн гранприд зодоглоно

1516

Энэ сарын 10-12-нд жүдо бөхийн ээлжит гранпри тэмцээн болно. ДАШТ-ий өмнөх сүүлийн сорилго гэж хэлж болох Будапештийн гранпри тэмцээнд манай улсаас зургаан жүдоч өрсөлдөх аж.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, А.Батсуурь, 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг нар эх орноо төлөөлөх юм.

Будапештийн дэвжээнд дэлхийн шилдгүүдээс ДАШТ-ий мөнгөн медальт, Унгарын Кристиан Тот, Украины алдарт жүдоч Георгий Зантараиа, Аргентинийн Паула Парето, Канадын Криста Дегүчи, Японы Эбинүма Масаши нарын шилдгүүд зодоглоно.

Тэднээс гадна одоогоор эрэгтэйчүүдийн 90 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн Александар Куколь, -100 кг-д Гүржийн Варлам Липартелиани нарын жүдочид иржээ.