Очирбатын Насанбурмаа медальд хүрч чадсангүй

1660

Эмэгтэй чөлөөт бөхийн хүнд жингийн барилдаан Азийн наадмын гурав дахь өдөр явагдлаа. Эмэгтэйчүүдийн 68 кг-д Шархүүгийн Түмэнцэцэг, 76 кг-д Очирбатын Насанбурмаа нар зодоглосон юм.

Эмэгтэйчүүдийн хүнд жинд барилдсан О.Насанбурмаа эхний тойрогт хийлж, хоёрын даваанд Японы бөх Хирое Минагаватай барилдлаа. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий хүрэлтэй, Ази тивийн хошой аварга тамирчин юм. Харамсалтай нь, О.Насанбурмаа эхний барилдаандаа 13:1-ээр цэвэр ялагдаж, дагах барилдаан хүлээхээс өөр аргагүй болов. Японы бөх хагас шигшээд өрсөлдөгчөө 2:1-ээр ялснаар финалдаж, манай тамирчинд хүрэл медаль хүртэх боломж гарч ирсэн билээ. Хүрлийн төлөө О.Насанбурмаа Киргизийн 19 настай залуу тамирчин Айпери Медет Кизитэй хүч үзэв. Харамсалтай нь, манай тамирчин 4:2-оор ялагдсанаар медальгүй хоцорлоо.

О.Насанбурмаа 2010 онд эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байв.