Жүдо бөхийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-д манай улсын гурван жүдоч хүч сорино.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ганболдын Хэрлэн барилдана. Манай тамирчин эхний тойрогт хийлээд Туркийн Синан Сандалтай учраа таарсан юм. Түүний өрсөлдөгч нь өдгөө 29 настай. Хоорондоо өмнө нь таарч байгаагүй ч турк эр А.Батсуурийг ялж үзсэн, Д.Алтансүхтэй хоёр таараад хоёуланд нь ялагдсан аж.
Барилдааны үеэр манай тамирчны хамарнаас цус гарч, хүнд байдалд орсон. Гэвч барилдааны цаг дуусахтай зэрэг вазари үнэлгээ авч, эхний ялалтаа байгуулав.
Түүний дараагийн өрсөлдөгч нь Мороккогийн Абдеррахим Боушита байх аж.
Г.Хэрлэнгийн өмнөх амжилтууд
Тэмцээн |
А
|
М
|
Х
|
---|---|---|---|
Тивийн АШТ | 0 | 0 | 1 |
Мастерс/Их Дуулга/Гранпри | 3 | 2 | 9 |
Залуучуудын Азийн АШТ | 1 | 0 | 0 |
Олон Улсын тэмцээн | 1 | 0 | 1 |
УАШТ | 3 | 0 | 0 |