Дартс: Рэймонд Ван Барневелд 2020 оны ДАШТ-ий дараа их спортоо орхино

2018

Дэлхийн таван удаагийн аварга, Нидерландын тамирчин Рэймонд ван Барневелд 2020 оны ДАШТ-ий дараа их спортоо орхихоо мэдэгдлээ.

Өдгөө 51 настай нидерланд эр ДАШТ-д түрүүлсэн гурван тамирчны нэг гэдгээрээ түүхэнд үлдсэн нэгэн билээ. Тэрбээр 1998, 1999, 2003, 2005 онд BDO холбоо буюу Британийн Дартсын холбоо нэртэй байхад дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн бол сүүлд Мэргэжлийн дартсын холбоо нэртэй болсноос хойш 2007 онд Фил Тэйлорыг ялж, дэлхийн дэвжээнд тав дахиа түрүүлсэн юм.

“Ирэх жил дартсыг мэргэжлийн түвшинд тоглоод 35 дахь улирлаа үднэ. Гэхдээ сүүлийн хэдэн жил томоохон амжилт үзүүлж чадсангүй. Шалтгааныг нь мэдэхгүй ч цаг нь болсон байх гэж бодож байна. Би ялахыг хүсдэг, гэхдээ ингэж чадахгүй бол тэмцээнд оролцох хүсэл алга” гэж тэр ярьжээ.



Рэймонд ван Барневелд замналынхаа турш PDC холбооны 29 тэмцээнд түрүүлсэн. Их Британийн цомд хоёр, Дартсын Их Дуулга тэмцээн болон Премьер лигт тус бүр түрүүлж байв. Энэ жилийн ДАШТ ирэх арванхоёрдугаар сарын 13-нд эхэлж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нд өндөрлөх юм.