Шинэ дели 2018: М.Нандинцэцэгийн дараагийн өрсөлдөгч хэн бэ

2174

Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д 54 кг жинд өрсөлдсөн Мягмардуламын Нандинцэцэг шөвгийн наймд Марокко улсын боксчин Зохра Эз-Захроуг ялж, Монгол Улсаас эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс анхны медалийг хүртэв. 

2001 оноос хойш 10 дахь удаагаа зохион байгуулагдсан сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс М.Нандинцэцэг анхны медалийн салхийг хагалах нь тодорхой боллоо. Тэрбээр дараагийн тулаанаа Болгарын боксчин Стойка Петроватай тулалдахаар болжээ.

Манай эмэгтэй боксчид 2005 оноос хойш ДАШТ-д өрсөлдсөн. М.Нандинцэцэгийн хувьд анх 2008 оны дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн 48 кг-аас гараагаа эхэлсэн түүхтэй. Дэлхийн аваргад нэг бус удаа оролцож, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн манай тамирчин ийнхүү дэлхийд данстай боллоо.


СТОЙКА ПЕТРОВА ГЭЖ ХЭН БЭ

Лондоны олимпийн шагналт V байрт шалгарч байв

Төрсөн огноо: 1985 оны есдүгээр сарын 18

Төрсөн газар: Болгарын Добрич

Өндөр: 165 см

Дасгалжуулагч: Павел Сяров

Клуб: Русе хотын боксын клуб

Бокс тоглож эхэлсэн огноо: 1999

Нийт тулаан: 156

Гаргасан амжилт: Лондоны олимпийн шагналт V байр (шөвгийн наймд ялагдсан), 2016 онд Астанагийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Европын АШТ-ий алт, хүрэлтэй. Европын холбооны боксын АШТ-ээс хос алт, хошой мөнгөн медаль хүртсэн.