Энэ сарын 23-25-нд Японы Осака хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 75 орноос эрэгтэй 284, эмэгтэй 170 жүдоч буюу нийт 454 бөх барилдахаар бүртгүүлсэн. Тэмцээний сугалаа маргааш буюу 22-нд гарахаар эцсийн байдлаар хэдэн тамирчин оролцох нь тодорхой болох юм.
МОНГОЛЫН БАГИЙН УРЬДЧИЛСАН БҮРЭЛДЭХҮҮН:
ЭРЭГТЭЙ:
- 60 кг: Магсарын Тогтохбаяр, Баяраагийн Амартүвшин
- 66 кг: Ганболдын Хэрлэн, Ёндонпэрэнлэйгийн Басхүү
- 73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Ганбаатарын Одбаяр
- 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
- -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар, Одбаатарын Хангал
- +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр, Найдангийн Түвшинбаяр
ЭМЭГТЭЙ:
- 48 кг: Мөнхбатын Уранцэцэг
- 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам
- 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа
“The Art of Judo” киноны трэйлер
ХУВААРЬ:
11 сарын 22
- 13:00 цаг: Сугалаа
- 18:30 – 19:00 цаг: Албан бус жин үзнэ
- 20:00 – 20:30 цаг: Эмэгтэй 48 кг, 52 кг болон эрэгтэй 60, 66 кг жин үзнэ
11 сарын 23
- Тэмцээний эхний өдөр: Эмэгтэй 48 кг, 52 кг болон эрэгтэй 60, 66 кг
- 9:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 4 татами дээр барилдаан явагдах аж.
- 16:30 цаг: Медалийн барилдаан (1 татами)
- 18:30 – 19:00 цаг: Албан бус жин үзнэ
- 20:00 – 20:30 цаг: Эмэгтэй 57 кг, 63 кг, 70 кг болон эрэгтэй 73, 81 кг жин үзнэ
11 сарын 24
- Тэмцээний хоёр дахь өдөр: Эмэгтэй 57 кг, 63 кг, 70 кг болон эрэгтэй 73 кг, 81 кг
- 9:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 4 татами дээр барилдаан явагдах аж.
- 16:30 цаг: Медалийн барилдаан (1 татами)
- 18:30 – 19:00 цаг: Албан бус жин үзнэ
- 20:00 – 20:30 цаг: Эмэгтэй -78 кг, +78 кг болон эрэгтэй 90 кг, -100 кг, +100 кг жин үзнэ
11 сарын 25
- Тэмцээний гурав дахь өдөр: Эмэгтэй -78 кг, +78 кг болон эрэгтэй 90 кг, -100 кг, +100 кг
- 9:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 4 татами дээр барилдаан явагдах аж.
- 16:30 цаг: Медалийн барилдаан (1 татами)
ШАГНАЛЫН САН:
- Нэгдүгээр байр – Алтан медаль, 5000 ам.доллар (Жүдоч 4000 ам.доллар + дасгалжуулагч 1000 ам.доллар)
- Хоёрдугаар байр – Мөнгөн медаль, 3000 ам.доллар (Жүдоч 2400 ам.доллар + дасгалжуулагч 600 ам.доллар)
- Гуравдугаар байр (х2) – Хүрэл медаль, 1500 ам.доллар (Жүдоч 1200 ам.доллар + дасгалжуулагч 300 ам.доллар)