Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий хагас шигшээ тэмцээн өнөөдөр болно. Эмэгтэйчүүдийн 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг Болгарын боксчин Стойтка Петроватай хийх юм.
Эмэгтэйчүүдийн X дахь удаагийн боксын ДАШТ-ий хагас шигшээд 21 орны боксчид шалгарсан. БНХАУ-ын тамирчид тав, Энэтхэгийн дөрвөн тамирчин үлдсэн бол АНУ, Турк, БНСУ-ааас тус бүр гурван тамирчин медаль хүртсэн билээ. Түүнчлэн Индра Гандигийн нэрэмжит спорт цогцолборт болж буй тэмцээнд гурван улсын тамирчин анх удаа медаль зүүсэн юм. Эмэгтэйчүүдийн 54 кг-д Монголын Мягмардуламын Нандинцэцэг, 75 кг-д Уэйлсийн Лаурен Прайс, 81 кг-д Колумбын Жессика Кайседо нар улсынхаа түүхэнд анхны эмэгтэй боксын медальтнуудаар тодорсон юм.
Өнөөдөр болон маргааш буюу энэ сарын 22-23-нд хагас шигшээ тоглолт үргэлжлээд 24-нд финал болох билээ.
Түүний өрсөлдөгчийн тухай мэдээллийг эндээс аваарай
Өнөөдөр болох тоглолтууд
(Орон нутгийн цагаар 16:00 буюу Улаанбаатарын цагаар 18:30 цагаас эхэлнэ)
- 48 кг: Вада Мадока (Япон) – Анна Охато (Украин)
- 48 кг: Хян Ми Ким (Хойд Солонгос) – Мэри Ком (Энэтхэг)
- 54 кг: Стойка Петрова (Болгар) – Мягмардуламын Нандинцэцэг (Монгол)
- 54 кг: Кристи Харрис (Австрали) – Юү Тин Лин (Тайвань)
- 60 кг: Судапорн Сийсондее (Тайланд) – Ён Жи О (БНСУ)
- 60 кг: Анн Харрингтон (Ирланд) – Карина Ибрагимова (Казахстан)
- 69 кг: Ньен Чин Чен (Тайвань) – Ловлина Боргохайн (Энэтхэг)
- 69 кг: Надин Апец (Герман) – Хон Гү (БНХАУ)
- 81 кг: Виктория Кебикава (Беларус) – Жессика Синистерра (Колумб)
- 81 кг: Элиф Гүнери (Турк) – Ли На Вон (БНХАУ)