Жүдо: Д.Сумъяа, Г.Одбаяр, О.Ууганбаатар нар тэмцээнээ өндөрлөв

1387

Японы Осака хотод болж буй энэ оны сүүлийн Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр манайхаас гурван жүдоч татамид гарсан ч харамсалтай нь медаль хүртэж чадсангүй.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа, эрчүүдийн 73 кг-д Ганбаатарын Одбаяр, 81 кг-д Отгонбаатарын Ууганбаатар нар татамид гарсан юм. Д.Сумъяа эхний тойрогт Тайванийн Шүн Йен Паныг, дараа нь Филиппиний Мегүми Делгадог тус бүр ялсан ч хэсгийн аваргын төлөө Канадын Жессика Климкэйтэд хожигджээ. Улмаар торгуулийн тойрог руу шилжсэн ч БНСУ-ын Юү Жен Вонд дийлдээд тэмцээнээ өндөрлөв.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр эхний тойрогт хийлээд ОХУ-ын Лечи Эдиевт ялагдсан. 81 кг-д О.Ууганбаатар эхний шатанд гоц мөргөөд Чехийн Яромир Мусилийг хожсон ч дараагийн даваанд Японы Таканори Нагасэг дийлсэнгүй.

Олимпийн аварга Шохэй Оно

Тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн барилдаан болно. Манай улсаас дөрвөн бөх буюу -100 кг-д Лхавгасүрэнгийн Отгонбаатар, Одбаатарын Хангал, +100 кг-д Өлзийбаярын Дүүрэнбаяр, Найдангийн Түвшинбаяр нар зодоглох юм.