ДАШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэлтэй Японы эмэгтэй хүнд жингийн тамирчин Мэгүми Тачимото жүдогоо орхихоор шийджээ.
Ирэх оны нэгдүгээр сарын 27-нд 30 нас хүрэх Мэгүми гэмтлийн улмаас 2017 онд болсон Бүх Японы АШТ-ээс хойш барилдаагүй. Тэрбээр 2008 онд дэлхийгээс хүрэл медаль хүртсэн бол түүнээс хойш нэг мөнгө, дөрвөн хүрэлтэй, хоёр ч удаа шагналт V байр эзэлж байв.
Түүнээс гадна IJF-ийн цувралд 13 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн. Үүнээс Их Дуулга тэмцээнээс найман алтан медаль зүүжээ. 2008 онд залуучуудын дэлхийн аварга болоод 2008, 2010, 2013, 2014 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл, 2015 онд Казахстаны Астана хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.
Хэдийгээр тив дэлхийд өндөр амжилт үзүүлсэн ч гэмтлийн улмаас Риогийн олимпод оролцож чадаагүй. Түүний төрсөн дүү Харүка Тачимото Риогийн олимпийн -70 кг-д түрүүлж байв. Дүү нь 2017 онд 26 насандаа жүдогоо орхисон билээ.
Мэгүми Тачимото манай хүнд жингийн шилдгүүдийн нэг байсан Д.Цэрэнхандтай гурван удаа таарч, хоёр удаа ялсан аж. Нэг ялагдахдаа 2010 оны ДАШТ-д хожигдож байв.