Бокс: Н.Төгсцогт IBO холбооны аварга боллоо

1361

Сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаандаа ялалт байгууллаа.

Тэрбээр Доминиканы боксчин Клаудио Маррейротой бүтэн 12 үеийн турш тулалдаад шүүгчийн саналаар ялсан юм. Тодруулбал, 114:113, 115:112, 116:111-ээр илүүрхэж, эзэнгүй байсан IBO холбооны аваргын бүсний эзэн боллоо.

Ийнхүү Н.Төгсцогт 1993 оноос хойш IBO холбооны 57.2 кг жингийн 17 дахь аварга боллоо. Түүний өмнө К.Маррейро аваргын бүсийг эзэмшиж байсан ч аваргаа хамгаалах тулааныг хийж чадаагүй тул хураалгасан юм.

Оноо

Одоогоор албан ёсоор батлаагүй ч Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч нь WBC холбооны аваргын бүс эзэмшиж буй АНУ-ын боксчин Гари Рассель байж магадгүй. Энэ тулааны ялагч нь түүнтэй аваргын бүсний төлөө хүч үзэхээр төлөвлөсөн юм.

Сонирхогчдын боксын ДАШТ-ээс (2005) хүрэл медаль хүртэж байсан Г.Рассель мэргэжлийн бокст 30 тулаан хийж, 29-д нь ялалт байгуулсан. Ганц ялагдахдаа Украины Васел Ломаченкод дийлдэж байв. Одоогоор WBC холбооны аваргын бүсийг гурван удаа хамгаалаад буй Г.Рассель өнгөрсөн оны тавдугаар сард Жосеф Диасыг ялснаас хойш бэртлийн улмаас рингэнд гараагүй юм.