Энэ жил 24 настай Венесуэлийн бэйсболын тоглогч Данри Васкес 2016 онд хөгжлийн лигт тоглож байхдаа найз охинтойгоо муудалцаж, гар хүрсний улмаас цагдаагийн газар саатуулагдсан билээ. Тэр үеэс чөлөөт тоглогч болж, доод лигийн багтай гэрээ байгуулсан Васкесийн хэрэг хаагдсаны дараа түүний хэргийн бичлэгийг олон нийтэд ил болгожээ.
Васкес хийсэн хэрэгтээ шоронд хоригдож, их хэмжээний торгууль төлсөн юм.
Түүний энэ бичлэг ил болсны дараа тоглогч одоогийн баг нь цаашид тоглуулахаас татгалзсан байна. Түүнийг хичнээн төгрөгийн торгууль төлж, ямар шийтгэл оногдуулсан нь одоогоор нууц байгаа юм. Найз охин нь түүний эсрэг шүүхэд гомдол мэдүүлэхээс татгалзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр найз охин нь түргэн ааштай найз залуугаа уучилж, энэ явдлын дараа харилцаагаа сэргээсэн гэнэ. Гэхдээ одоогоор хамт байгаа эсэх нь тодорхойгүй аж.
Данри Васкес 16 насандаа “Детройт Тайгерс” багтай гэрээ байгуулж, гэрээнийхээ үр дүнд 1.2 сая ам.долларын урамшуулал авч байв. Хожим түүнийг “Хьюстон Астрос” баг руу солилцоогоор явуулсан билээ.