Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 21 настай АНУ-ын теннисчин София Кенин түрүүллээ.
Аваргын төлөө анх удаа тунаж үлдсэн С.Кенин Испанийн Гарбин Мугурусаг 4:6, 6:2, 6:2-оор буулган авч, Их Дуулгын анхны түрүүгээ хүртсэн юм.
С.Кенин ОХУ-ын Москвад төрсөн ч АНУ руу цагаачилсан гэр бүлээс гаралтай нэгэн. Хагас шигшээд Австралийн гол найдвар болоод буй дэлхийн №1 Эшли Бартиг Их Дуулга тэмцээнд дэлхийн №1-ийг буулган авсан хамгийн залуу эмэгтэй теннисчдийн нэг болсон юм.
Харин энэ удаад алдарт Сэрэна Уильямсаас хойш хамгийн залуудаа цом хүртсэн эмэгтэй теннисчин болов.
Түүнчлэн нэгэн үед биширч явсан ОХУ-ын теннисчин Мария Шарапова (2008) гоос хойш Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу аварга болжээ.
С.Кениний эцэг Алекс нь англиар сайн ярьж чаддаггүй аж. Тэрбээр Нью-Йоркт таксины жолооч хийж, амьдралаа залгуулдаг байлаа.
Шинэхэн аваргаас шагналынхаа 4 сая австрали доллароор юу хийхээр төлөвлөж байгаа тухай асуухад “Нью Йоркт очиж, дэлгүүр хэснэ дээ” гэж хариулжээ.