Украины Засгийн газраас спорттой холбоотой хатуу шийдвэр гаргалаа. Тэд тамирчдаа хөрш оронд болох ямар ч спортын тэмцээнд оролцохыг хориглосон байна. Энэ талаар тус улсын Залуучууд болон Спортын сайд Игор Зданов албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэв.
Оросуудын допингийн асуудалд украинчууд ийм хариу барьжээ. Түүнчлэн Игор Зданов “Түрэмгийлэгч болон гэмт хэрэгтнүүдийг их спортын талбараас хөөх хэрэгтэй” гэж шүүмжилсэн байна.
Энэ хоригийн талаар Украины тамирчид болон Оросын талаас ямар нэг мэдэгдэл хийсэнгүй.
Украины хөлбөмбөгчид ирэх зун ОХУ-т болох ДАШТ-д оролцох эрхээ авч чадаагүй билээ.