“Сэйнт Луис Блюс” багийн хамгаалагч Жэй Боумистер шууд тоглолтын үеэр сэлгээнд сууж байхдаа ухаан алдаж, яаралтай эмнэлэгт хүргэгджээ.
Энэ жил 36 настай хамгаалагч эр “Сэйнт Луис Блюс” болон “Анайхам Дакс” багийн тоглолтын үеэр сэлгээнд сууж байгаад ухаан алдсан юм. Ийм гэнэтийн үйл явдалд цочирдсон “Дакс”-ын удирдлагууд тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Ахмад тоглогчийг хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргэсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар Жай эмнэлэгт хүргэгдэх замдаа ухаан орсон аж. Одоогоор түүнийг юунаас болж ухаан алдсанг нь тогтоохоор эмч нар шинжилгээ авч байна.
Канад хоккейчин Жэй Боумистер 2002 оны драфтаар NHL-д хөл тавьж, Канадын шигшээ багийн хамтаар олимп, дэлхийн аварга болоод зогсохгүй өнгөрсөн онд Стэнлийн цом хүртсэн билээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр нэгдүгээр үед 1:1–ээр үргэлжилж байгаад цуцлагдсан уг тоглолтыг ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.