Олимпын наадмыг оны эцэс хүртэл хойшлуулах боломжтой

1178

Японы Олимпын сайд Сэйко Хашимото титэм вирусын тархалт намжихгүй бол олимпын наадмыг энэ оны эцэс хүртэл хойшлуулах боломжтой талаар мэдэгдэв.

Японы Засгийн газар, Олон улсын олимпын хороо (IOC)-ны тохиролцоогоор олимпын наадмыг шаардлагатай бол энэ оны эцэс хүртэл хойшлуулах боломжтой аж. Хэрвээ вирусын тархац зургаан сард гэхэд намжихгүй бол зохион байгуулагчид долдугаар сарын 24-нд нээлтээ хийх гэж яарахгүй бололтой.

Ноён С.Хашимото Засгийн газартаа өгсөн тайлбартаа энэ талаар дурдсан бөгөөд “Олимпыг 2020 онд багтааж зохион байгуулах ёстой. Тэгэхээр одоо төлөвлөсөн хугацаанаас хойшлуулах бүрэн боломжтой гэсэн үг” гэж ярьжээ.

Мөн хугацаандаа зохион байгуулахын тулд зохион байгуулагчид чадах бүхнээ хийж байгаа гэдгээ ч С.Хашимото мэдэгдэв.

Японд одоогоор “Diamond Princess” хөлөг дээрх зорчигчийг оруулаад 1000 шахам хүн корона вирусын халдвартай нь тогтоогдсон юм.

Япончууд энэ удаагийн олимпод 1.45 тэрбум иен зарцуулсан. Энэ их мөнгөний 120 тэрбум иенийг шинэ олимпын цэнгэлдэх босгоход зориулсан бол 30 тэрбумыг паралимпын наадамд төсөвлөжээ.