2018 оны арваннэгдүгээр сард ОУОХ-ноос Олон улсын боксын холбоо буюу AIBA-гийн тэмцээн зохион байгуулах эрхийг нь хураасан билээ. Ингээд ОУОХ-ноос ажлын хэсэг гаргаж, “Токио 2020”-д оролцох эрхийн төлөөх тэмцээнийг зохион байгуулах болсон юм.
“Токио 2020”-д оролцох эрхийн төлөөх тэмцээн:
- Африк: Сенегалын Дакар (II.20-29)
- Ази/Номхон далайн орнууд: Йорданы Амман (III.3-11)
- Европ: Английн Лондон (III.14-24)
- Америк: Аргентины Буэнос Айрес (III.27-IV.3)
- Сүүлийн эрх: Францын Парис (V.13-20)
Тайлбар: Ази, номхон далайн орнуудын эрх олгох тэмцээнийг БНХАУ-ын Үханьд хийхээр төлөвлөж байсан ч корона вирусын халдвар тархсан тул Йорданд зохион байгуулж байгаа юм. Дээрх дөрвөн тивийн тэмцээнээс эрх авч чадаагүй боксчид Францын Парист болох сүүлийн эрхийн төлөөх тэмцээнд хүч сорих аж.
Олимпын жин:
Эрэгтэй:
- Flyweight (52kg)
- Featherweight (57kg)
- Lightweight (63kg)
- Welterweight (69kg)
- Middleweight (75kg)
- Light heavyweight (81kg)
- Heavyweight (91kg)
- Super heavyweight (+91kg)
Эмэгтэй:
- Flyweight (51kg)
- Featherweight (57kg)
- Lightweight (60kg)
- Welterweight (69kg)
- Middleweight (75kg)
Жендерийн эрх тэгш байдал
Энэ удаагийн олимп дөрвөн жилийн өмнөх Риогийн зуны наадамтай ижил тооны боксчид өрсөлдөнө. Нийт 286 тулаанч оролцох юм. Дөрвөн жилийн өмнөхөөс ялгаатай нь эмэгтэйчүүдийн жинг хоёроор ахиулсан тул Токиод 186 эрэгтэй, 100 эмэгтэй (Риод 250 эр, 36 эм) боксчин өрсөлдөх аж. Зохион байгуулагч орон болох Японы шигшээд цагаан хуудсаар оролцох зургаан эрх (эрэгтэй 4, эмэгтэй 2) бий бол гурван талт урилгаар найман тамирчин (эрэгтэй 5, эмэгтэй 3) оролцож болох гэнэ.