Дуулиан: Рональдиног үргэлжлүүлэн хорихоор болжээ

1206

Бразилын нэрт хөлбөмбөгчин Рональдино хуурамч бичиг баримт ашиглаад Парагвайд саатуулагдсан талаарх мэдээлэл олныг цочирдуулсан. Түүнийг ахынх нь хамтаар саатуулсан юм.

Роналдо де Ассис Морейра хэмээх нэрээр Парагвай улсын бичиг баримттай саатуулагдсан Рональдиног хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж Парагвайн хууль хүчний байгууллагынхан буруутгаж, Асунсьон хотын зочид буудлаас түүний төрсөн ах Робертогийн цуг баривчилсан юм.

Сэжигтнүүдийг цагдаагийн байгууллага бүтэн шөнөжин саатуулаад маргааш нь хаалттай шүүх хурлаар хэлэлцсэн аж. Одоогоор шүүх ямар нэг шийдвэр гаргасан нь тодорхойгүй ч Рональдино болон түүний ах Робертог дараагийн шүүх хурал болтол үргэлжлүүлэн саатуулах аж.

Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй тул Рональдиногийн төлөвлөсөн зарим ажлууд ч хойшлогдсон аж. Нэрт хөлбөмбөгчин болон түүний ах Робертог Парагвайн нэгэн казиног эзэмшдэг бизнесмэний урилгаар тус улсад ирсэн гэж хуулийнхан мэдэгджээ.

Харин Рональдиногийн өмгөөлөгч Адолфо Марин хуурамч бичиг баримтыг жинхэнэ биш, бэлэгдэлийн чанартай зүйл байсан гэж ярьжээ. Адолфо шүүхэд гэрийн хорионд орох замаар шоронгоос суллах хүсэлт тавьсан ч татгалзсан гэнэ. Ах Робертог зүрхний ужиг өвчтэй хэмээн шалтагласан ч тус болоогүй аж.

Сонирхуулахад, Рональдиногийн ах Роберто 2012 онд Бразилын шүүхээс мөнгө угаасан хэргээр таван жилийн ял авч байв.