Йорданы Амман хотод Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээн болж байгаа билээ.
Өнөөдөр манай дөрвөн боксчин олимпын эрхийн төлөө тулалдах юм. Эрэгтэйчүүдийн 63 кг-д Баатарсүхийн Чинзориг шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт, Энэтхэгийн Маниш Каушикийг 3:2-оор ялснаар “Токио 2020”-ыг зорих эрхээ авлаа.
Энэтхэг эр өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрэл медаль зүүхдээ гуравдугаар тойрогт Б.Чинзоригийг ялж байв. Энэ удаад манай тамирчин даагаа нэхлээ. Хагас шигшээд Узбекистаны боксчин Элнур Абдураймовтой тулалдана.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпын эрхийн төлөө тулалдсан Т.Болортуул Австралийн Скае Николсонд 5:0-ээр дийлдсэн юм.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Энэтхэгийн Симранжит Каур Бааттай, эрэгтэйчүүдийн 75 кг-д О.Бямба-Эрдэнэ Индонезийн Роберд Мускитатай тус тус тулалдана.